Хүмүүс Төвөдийг өндөрлөг, уулархаг бүс хэмээн төсөөлдөг, харин Лэбү хавцлын байгалийн үзэмж нь арай өөр бөгөөд энд ой мод ихтэй, сармагчин тоглож, шувуу жиргэх нь гайхалтай. Лэбгү нь Ялузанбуу мөрний доод урсгалд байрлах Шаньнань хотод харъяалагддаг. Үүлэнд шургасан сүрлэг уулны хадны дунд байрлах Мэнба үндэстний онцлогтой гэр байшин харагдах нь Шаньнань хотын хилийн бүсийн Мама экологийн тосгон юм.
Хилийн бүсийн экологийн соёл иргэншлийн туршилтын жишээ тосгон нь 2015 онд ашиглалтад орж, энд байрлах 60 өрх айлын 40 өрх нь шилжүүлэн нүүлгэсэн, 7 нь ядуурлаас ангижирсан өрх айл юм. Туршилтын тосгоныг байгуулсны дараа тосгоны намын хороо, захиргаа ард олноо дайчлан 4 гэр буудал, 5 тесторан, 5 цайны газар, 5 дэлгүүр, үндэстний онцлог бүтээгдэхүүний 5 цэгийг байгуулжээ.
Өнөөдөр байгаль орчны экологийн давуу нөхцөлдөө түшиж, олон жуулчид Лэбү хавцлын Мама тосгон, Лэмэнма үндэстний сууринг зорьж ирэх болж, тухайн бүсийн иргэд аялал жуулчлалаар амьдралаа өөд нь татаж, "шинэ амьдрал" өнгөрүүлж байна.
Н.Пүрэвжав