9-р сарын 13-ны үдээс өмнө, 1200 гаруй ажилчин 1543 хоногийн турш шаргуу хатуужилтай ажилласны дүнд, Күнмин---Вьентьян хоорондын төмөр замын найрамдлын нүхэн гарц аюулгүйгээр нэвтрэв. Ингэснээр Хятад Лаосын төмөр замын дотоодын нүхэн гарцын барилгын 97.5%-ийг барьж дуусган, бүх шугамаар тэрэг нэвтрэх үндэс суурийг тавьжээ.
Найрамдлын нүхэн гарц нь Хятад Лаосын хил дээр байдаг, Хятад болон Лаосын хил дамнасан нүхэн гарцыг холбож, нийтдээ 9.59 км урт байдаг ба үүнд Хятадын хилд 7.17 км, Лаосын хилд 2.42 км байж, цагт 160 км хурдлахаар төлөвлөсөн байна. Хятад Лаос хоёр орны уламжлалт найрамдлыг харуулахын тулд уг нүхэн гарцыг найрамдлын нүхэн гарц хэмээн нэрийджээ.
Хятад Лаосын төмөр зам бол Хятадын талаас голлон хөрөнгө оруулан бүтээн байгуулж, бүх шугамдаа Хятадын технологийн стандартыг хэрэгжүүлж, Хятадын тоног төхөөрөмж ашигласан бөгөөд Хятадын төмөр замын сүлжээтэй шууд холбогддог олон улсын төмөр зам болох юм, бүх урт нь 1000 гаруй км байдаг. Уг төмөр зам нэвтэрсний дараа, Юнь Нань мужийн Күнмин хотоос Ши Шуан Бань На-гийн Дай үндэстний өөртөө засах жөүгийн Жин Хун хот хүрэхэд ердөө 3 цаг орчим зарцуулж, шөнөжин аялаад Лаосын Вьентьян хот хүрэх боломжтой болов.