Шинжяны хүмүүс чинээлэг амьдралтай болж байна
2020-09-18 15:26:57  

Шинжяны хүмүүс чинээлэг амьдралтай болж байна

Вагабра Ахмати настны гэрт очиход, цэл ногоон усан үзмийн модод хоёр талаар ярайж, өөрөө цаг хугацаа орон зайгаас тасарсан урт хонгилд байгаа мэт санагдав. Яг л нэг тал нь хэдэн арван жилийн өмнөх өмнөд хязгаар, харин нөгөө тал нь өнөө цагийн баяжсан тосгон байгаа ажээ.

Шинжяны хүмүүс чинээлэг амьдралтай болж байна

Вагабра Ахмати настны гэр Шинжяны Баянгол монгол өөртөө засах жөүгийн Руочианг сяний Утам тосгонд байдаг, энэ нь элсэн цөлөөр хүрээлэгдсэн ногоон бүрд юм.

Өнгөрсөнд 59 настай Вагабра Ахмати настан тосгондоо соёлын ажил хийсээр ирсэн юм, энэ хэдэн арван жил өөрийн дур сонирхлоосоо болж, эртний хэдэн зуун ширхэг эд өлөг цуглуулсан байна. Дараа нь тэрээр 200 мянга орчим юань зарцуулж байгаад өөрийн гэртээ маш жижиг хэлбэрийн "хувийн музей" байгуулсан байна. 2017 оны 5-р сард гадагш нээлттэй болгосны дараа, түүний музейг сонирхсон хүмүүс давхардсан тоогоор 3000 гаруйд хүрэв, эдгээр сонирхогчид олон салбарын хүмүүс ажээ.

Шинжяны хүмүүс чинээлэг амьдралтай болж байна

23 настай Искар Ахмати бол орон нутгийн оюутан юм, ноднин зуны амралтаар тэр Вагабра Ахмати настны гэр музейгээр зочилсон байна, тэрээр хэлэхдээ: "Тэдгээрийн дотор би бага байхдаа үзэж байсан хэсэг юмс байсан, одоо эргээд үзэхэд надаас маш их алслагдсан мэт санагдсан шүү" гэв.

Шинжяны хүмүүс чинээлэг амьдралтай болж байна

Хадгалж цуглуулсан эд юмсийн дотор, Вагабра Ахматийн зурсан зурагнууд байв. Вагабра Ахмати хархан багаасаа усан будгийн зураг зурах дуртай байв. Өөрчлөлт нээлтийн эхний үед, тэрээр 6 жил гаруй дэлгэцэнд кино гаргах ажил хийсэн байна, энэ хугацаанд тэрээр маш олон киноны зурагт хуудас зурсан юм. Үүний дараа тэрээр байнга л орон нутгийн малчин тариачны аж амьдрал болон нутаг усны өнгө үзэмжийг зурах болсон байна. Вагабра Ахматид л байдаг өвөрмөц онцлог болон орон нутгийн содон зүйлээр дүүрэн байгаа эдгээр усан будгийн зурагнууд түүний "гэр музей"-д зүйрлэшгүй өвөрмөц содон өнгө нэмэрлэсэн байлаа.