Өвс ургамал үл мэдэг шарлан, налайсан урт намар болохоор өвөлжилтийн бэлтгэл хангах ажил эхэлж, хөдөөгийн малчид хадландаа гарлаа. Өвөр Монголын өөртөө засах орны Улаанхад хотын Байран Баруун хошууны Суварга суурины Буман Шороо гацааны малчин залуу Ачит техникийн хүчээр гялалзуулж байна.
Тэрээр хэлэхдээ: Энэ зуны эхээр анх гандуу байснаасаа нар хур тэнцэж бэлчээр ус сайхан боллоо. Нэг га талбайгаас 200 гаруй боодол өвс унаж байна. Урьд нь бид гар хадуураар хадаж, морин тэргээр өвсөө зөөж байснаа одоо бүгд механикжиж, трактороор хадаж, боогоод автомашинаар хашаандаа оруулдаг боллоо. Хадландаа гарч өвсөө хадаад боож хашаандаа оруултал долоо хоног ажиллавал малчдын намрын ажил шувтаргаандаа ордог. Манайхан голцуу адуу болоод хоньтой. Хадлангаасаа өөр бас ногоон дарш дарсан юм. Ногоон дарш энэ өвөлжилтийн малын бордоонд хангалттай учраас энэ өвлийг тавтай сайхан өнгөрүүлнэ гэж бодож байна гэжээ.