Иньмахэ голын усжуулалтын ачаар, Гирин мужийн Чанчүнь хотын Жюйтай суурины Хүнгуан тосгон нь усан тутарга тариалахаар алдартай бөгөөд "усан тутаргын тосгон" хэмээн нэрлэгджээ.
Өнгөрсөнд, энд усан тутарга тариалдаг гэдгээрээ алдартай байсан боловч усан тутарга тариалахад түшээд чинээлэг амьдралд хүрсэн үлгэр түүх алга юм. Газар тариалангийн үр ашиг дор байснаас Хүнгуан тосгоны иргэдийн бараг 80 хувь нь гадагшаа гарч ажилласаар байв. Харин өнөөдөр гэхэд, Хүнгуан тосгон тутарга тариалаад брэнд бий болгон, Бээжин, Шанхай, Гуанжөү зэрэг газруудад борлуулж байгаа бөгөөд тосгоны иргэдийн жилийн дундаж орлого гэхэд 50 мянган юаниас давсан байна.
Хүнгуан тосгон нийт 1000 гаруй хүн амтай, 276 га тариалангийн талбайтай бөгөөд бүгдээрээ усжуулалтын тариалан эрхэлдэг. Урьд нь тосгоны 700 гаруй хөдөлмөр хүч гадагш гарч ажил хийснээр ихэнх газар нутгийг ойр хавийн тосгонд шилжүүлэн өгсөн байна.
Бүтэн жил үйлээ үзэн тариалаад, зөвхөн 7000 гаруй юаний орлого олдог болохоор тосгоны иргэн Жинь Инюй эхнэртэйгээ тариан газраа бусдад шилжүүлээд, гадагш гарч ажил хийсэн юм. 2009 оны үеэр, Хүнгуан тосгонд шинэ боломж нээгдэж, засгийн газрын салбарын тусламжтайгаар, хөдөө аж ахуйн төслийн хөрөнгө мөнгийг ашиглан, хөдөө аж ахуйн техник хэрэгсэл худалдан авч, өндөр стандарт хангасан тариалангийн талбай байгуулжээ.Сүүлийн жилүүдэд, тус тосгон нийт 20 сая юанийн хөрөнгө оруулалт хийж, бүх усжуулалтын тариалангийн дэд бүтцийн байгуулалт, хөдөө аж ахуйн цахилгаан хангамж бүхий өндөр стандартын тариалангийн талбайг сайжруулсан бөгөөд хөдөө аж ахуйн 65 техник хэрэгсэл худалдан авч, усан тутаргын тариалангийн талбайн үйл ажиллагааны иж бүрэн механикийн түвшинийг 98 хувь болтол дээшлүүлсэн байна.
Одоо усан тутарга тариалаад жилийн орлого гэхэд 14 мянган юаньд хүрч, тариан газраа бусдад шилжүүлэхээс 5000 гаруй юань илүү олж байна гэж Жинь Инюй хэлж байлаа. Ренчинсоо