Хятадын Ордсын олон улсын ямааны ноолуур хонины ноосны бүтээгдэхүүний гурав дахь удаагийн үзэсгэлэн энэ сарын 25-нд ӨМ-ын Ордос хотод боллоо. Гурван хоног үргэлжлэх энэхүү үзэсгэлэнг Хятадын олон улсын бизнесийн холбоо санаачлан, ӨМӨЗО-ны худалдааг ахиулах хурал, Ордос хотын засгийн газар гүйцэтгэн зохион байгуулж байгаа юм. үзэсгэлэнд Бахрейн, Монгол, Шри Ланка , Өмнөд солонгос, Энэтхэг зэрэг 9 улс орны элчин сайдын яам, консул, бизнесийн холбооны зочид төлөөлөгчид оролцжээ. 20 мянган квадрат метр талбай бүхий үзэсгэлэнгийн танхимд 228 лангуу ажиллуулж, Хятадын ноос ноолуурын салбарт хамгийн хүчирхэг 140 аж ахуй нэгж уг үзэсгэлэн худалдаанд оролцож байна. мөн Хятадын 16 муж, шууд хариа хот, ӨЗО-ны 194 аж ахуй нэгжийнхэн тухайн талбарт худалдан авалт хийж, гадаадын улс орны 153 аж ахуйн нэгж онлайнаар худалдан авалт хийж, хэлэлцээрт гарын үсэг зурах болно.