Бээжин хотын зэрлэг амьтны хүрээлэн Да Шин дүүргийн Юй Фа сууринд байрладаг. 200 гаруй төрлийн 5000 зэрлэг амьтан амьдарч байгаагаараа зэрлэг амьтны диваажин гэгддэг.
Тус хүрээлэнг явган аяллын бүс, хувийн унаагаар аялах бүс, зэрлэг амьтныг ойр зайнаас сонирхох бүс гэх гурван хэсэгт хуваадаг. Зэрлэг амьтныг гол нь чөлөөт болон хорьж тэжээж, төрөл бүрийн амьтны 32 парк павильонтой.
Бээжингийн зэрлэг амьтны хүрээлэнгийн тасалбар нь 150 юань, интернетээс захиалан авч болох бөгөөд худалдааны олон APP-аас хямдралтай авч болдог.