9-р сарын 22-нд НҮБ-ын ерөнхий ассамблейн 75-р чуулганы үед Хятад улс үндэсний бие даасан хувь нэмрээ нэмэгдүүлж, хүчтэй арга бодлогуудыг хэрэгжүүлэн, нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг 2030 он гэхэд оргил үед нь хүргэж, 2060 он гэхэд бохир хийн ялгаралгүй болгохын төлөө зүтгэнэ гэсэн юм.
Хятад улс өдгөө үйлдвэрлэлийн бүтцэд тохируулалт хийж, олон төрлийн эрчим хүчийг ашиглан, хэрэглээний үр ашгийг нэмэгдүүлж байгаа учраас 2060 он гэхэд нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаралгүй болгох бүрэн боломжтой юм гэж судлаачид үзэж байна.
Колумбын их сургуулийн эдийн засгийн профессор, НҮБ-ын ахлах зөвлөх Жефри Сакс хэлэхдээ, Хятад улс энэ зорилтдоо түрүүлэн хүрэх магадлалтай, яагаад гэвэл ногоон эрчим хүч болон дэвшилтэт технологийн салбарт Хятад улс дэлхийн тэргүүний технологийг байгуулж байна гэжээ.
Нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг багасгах чиглэлээр Хятад улс үйлдвэрлэлийн бүтцийн тохируулалт хийж, цахилгаан сүлжээгээ сайжруулан, өндөр үр ашигтай цахилгаан станцыг байгуулж, нүүрсэнд хэмнэлтэйгээр эрчим хүч гаргаж байгаа юм. Үүнээс гадна айл өрхийн нүүрсэнд түшиглэх хандлагыг өөрчлөх бодлого хэрэгжүүлж, эрчим хүч хэмнэх экологийн үзэл ухамсрыг нийгэм нийтээрээ дээшлүүлж байна. Нэмж дурдахад мод тарьж ойжуулах замаар бохир хийн ялгарлыг багасгах арга хэмжээг ч идэвхтэй хэрэгжүүлж байна. Дэлхийн банкны тоо баримтаас үзвэл, Хятад улс өнгөрсөн 20 жилд дэлхий дахинд 58 хувийн эрчим хүч хэмнэж өгсөн байна.