Жүншинь агентлагийн мэдээ: 27-ны өдөр Хятадын Соёл аялал жуулчлалын яамны 3-р улирлын хэвлэлийн бага хурал дээр Нөөцийн хөгжлийн хэлтсийн орлогч дарга Шань Ганшинь хэлэхдээ, энэ жилийн Хятадын үндэсний баяр болон еэвэн сарын баяраар нийт 8 хоногийн амралттай тул Хөх Нуур, Шиньжян, Төвөд зэрэг газарт авто аялал хийх тохиолдол 60 хувиас дээш байх болно гэжээ.
Тэрээр хэлэхдээ, цар тахлаас урьдчилан сэргийлж, хянах ажлын байнгын чанартай болгосон нөхцөл байдалд аялал жуулчлалыг эмх дараатай нээлттэй болгож, захиалга өгөх үйлчилгээ хангаж байна. Одоогийн байдлаар, тасалбар авахгүй нээлттэй үзэмжит бүсээс гадна Хятад улсын 5A зэрэглэлийн 280 үзэмжит бүсээс 264 нь цагийн хуваарилалтын дагуу захиалга өгч байна гэжээ.
Шань Ганшинь хэлэхдээ, сүүлийн үед хээр гадаа аялж амрах эрэлт хүсэлт эрс нэмэгдэж байгаа тул энэ 8 хоногийн амралтаар Өвөр Монгол, Хөх Нуур, Шиньжян, Төвөд, Юньнань зэрэг газар авто аяллын моод газар болох төлөвтэй байна. Саяхан хөдөө тосгоны жуулчлалын 300 маршрутыг бэлтгэн олон нийтэд танилцууллаа гэжээ.
9-р сарын 24-ний байдлаар, нийт Хятадын 1162 театр буюу 53.87 хувь хэвийн ажлаа сэргээсэн байна. 9-р сарын дундын байдлаар, жуулчлалын компанийн 75.72%, таван одтой зочид буудлуудын 91% нь хэвийн ажлаа сэргээсэн байна.