Сүнь Вэньчин Төвөдийн Эверестийн хөдөө аж ахуйн технологийн компанийн техникийн мастер юм. 2017 онд тус компанийн захирал Басандоржийн урилгаар Хятадын дорнод нутгийн Шаньдүн мужийн уугуул Сүнь Вэньчин зэрэг 10 хүний бүрэлдэхүүнтэй техникийн ажилтнууд Төвөдөд хүрч ажилласан юм.
Хүлэмжид тарьсан гашуун хулуу 7-р сард боловсорсноос одоог хүртэл 25 мянган кг хурааж байна. Нийт ургац нь 35 мянган килограммаас давах төлөвтэй тул бараг Хятадын бусад нутгийн ургацтай адилхан болж байна гэж Сүнь Вэньчин танилцууллаа.
Төвөдийн Шигазегийн Байлан нутагтай Басандорж уул нь инженер, зар сурталчилгааны компани, газар эдэлбэр зэргийн ажил төрөл эрхэлж байснаа гурван жилийн өмнө засгийн газрын урамшууллаар хүнсний ногоо тариад нутгийн иргэдийн орлогыг нэмэгдүүлж, хамтаар баяжих замаа олсон ажээ.
Хятадын хүнсний ногооны ургацаар Шөүгуан алдартай байдаг бол Төвөдийн хүнсий ногоог Байлан хангадаг боллоо. Дэлхийн нуруун дахь хамгийн том хүнсний ногооны бааз болсон Байланы уг бүсэд Эверестийн хөдөө аж ахуйн компани зэрэг аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулснаар хүнсний ногооны үйлдвэрлэлийн төвшин дээшлэх боломжийг нээсэн юм.
1998 онд Байлан Шаньдүниас Төвөдөд тусалсан боловсон хүчний санаачилгаар хүлэмжийн саравч барьж, хөрөнгө оруулалтыг татан, орон нутгийн компанитай хамтран, хүнсний ногоо тарьж эхэлсэн юм.
Эверестийн хөдөө аж ахуйн компанийн хүнсний ногооны баазыг ажиллуулснаар нутгийн иргэдэд газар нутгийг нь шилжүүлэн ашигласан мөнгө 20 сая юань орчим хүрсэн бөгөөд орон нутгийн ядуулаг амьдралтай айл өрхөд нийт 5 сая юанийн ашиг олгож, 200 гаруй ажлын байраар хангасан юм.
Нутгийн иргэд Сүнь Вэньчинийг багш барьж, хүнсний ногооны чих суулгах, зайлах зэрэг мэргэжлийг сурч байгаа бөгөөд зарим нь бүр мэргэшиж, өөрөө хүнсний ногоо тарих боломжтой болж, ашиг орлогоо нэмэгдүүлж байгаа юм.
Төвөдийн өндөрлөгийн агаар ус хөрс шороо нь бохирдолгүй, хорхой шавж ч багатай учраас Басандорж бохирдолгүй органик хүнсний ногоо борлуулахаар онцлог болгож байгаа бөгөөд компани+хоршоо+тариаланчид загварыг ашиглан цаашид үйлдвэрлэлийн цар хүрээгээ өргөтгөх зорилт тавин ажиллаж байна.