Жүн Шинь Агентлагийн мэдээ, Сычуань мужийн Аба төвөд үндэстэн чян үндэстний өөртөө засах жөүгийн танк урлагийн 40 гаруй мастерын нэг жилийн хугацаа хэрэгсэн хамтаар бүтээсэн “Пандагийн тухай урт танк зураг” 11-нд Сычуань мужийн номын санд олны хүртээл боллоо. Уг танк зураг 172 метр урт бөгөөд 2.6 метр өргөн, Хятад улсад пандаагаар сэдэвлэсэн хамгийн урт, хамгийн том зураг байгаа юм.
“Пандагийн тухай урт танк зураг” нь Сычуань мужийн Аба жөүд байгаа пандгаар сэдэвлэж, нийт 600 пандаг зурсан нь 2019 оны 12-р сар болтол дэлхийн олон газар арчлан тэжээж байгаа бүх пандагийн тоотой тэнцэх юм байна.
Эх сурвалжаас үзвэл, Аба жөү нь Хятадын пандагийн гол суурин газар байж, улсын зэрэглэлийн 6 байгалийн дархан цаазат газар, дэлхийн байгалийн 3 өв, улсын зэрэглэлийн 4 ойн цэцэрлэгт хүрээлэнгээр бүрдсэн байдаг. Одоо Аба жөүд 29 га талбайг пандаг хамгаалах экологийн цэцэрлэгт хүрээлэн байгуулаад байна.