ШУӨЗО-ны Үрэмч хотоос 25 км-ийн зайд орших Тэнгэр уулын зэрлэг амьтны хүрээлэнгээр зочлох завшаан нутаг буцах үед минь тохиож билээ. Тэнгэр уулын Богдын шовгорын өмнө бэлийг дагуулан 60 гаруй ам дөрвөлжин километр талбайд байгуулсан тус амьтны хүрээлэнгтай машинтай танилцаж явахад хагас өдрийн цаг зарцуулж буйгаас хэр том гэдгийг нь илт харагдана. Бээжингийн Зоо паркаас 31 дахин байдгаараа Хятад улсын хамгийн том амьтны хүрээлэнд зүй ёсоор тооцогдоно.
Харахад нэг л энгийн малчдын өвөлжөө шиг уул толгодын дунд Анаш, Эрээн дахи, Арслан, Бар, Баавгай зэрэг амьтад, нэрлэж ч чадахгүй олон амьтныг харахад нэг л тайван. Хашаа хашлага, тор хүрээг анзаарахгүй юм бол зэрлэг амьтдын дунд өөрөө орчихсон юм шиг мэдрэмж төрөх бөгөөд айж сүрдэхгүй, цочиж өргөхгүй байхыг хараад зэрлэг биш харин гэрийн тэжээвэр амьтдаас ялгагдах зүйл алга юм шиг санагдана.
Галбын говьд олон мянган амьтныг нэгэн дор хурааж, уул даваа, ус голыг дагуулан амьтдын тав тухад тааруулан барьж байгуулсан тус амьтны хүрээлэнг хараад гайхаш төрж билээ. "Хуучин амьтны хүрээлэнгээс нь энд авчирсан нь эдгээр амьтанд үйлдсэн хамгийн их буян юм аа" гэж биднийг дагуулж явсан авга ахын минь хэлсэн үгнээс үзэгч та юу нэгийг ойлгоно биз ээ.