ӨМ-ын үндэстний уламжлалт сүү цагаан идээний салбарын хөгжилтийг ахиулах хурал энэ сарын 17-нд ӨМ-ын Шилийн гол аймгийн Хөвөөт шар хошуунд боллоо. уг араг хэмжээний хүрээнд дарга удирдлага болон ӨМ-ын эл аймаг хотын зочид төлөөлөгчид Хөвөөт шар хошууны үндэстний уламжлалт цагаан идээний аж ахуйн хүрээлэн, төлөөлөх цагаан идээний гар үйлдвэрлэлийн газрууд болон Цагаан Дэрс сүүний үнээ тэжээн үржүүлэх тусгай хоршоо зэргийн ажил байдалтай танилцжээ. үүний хамт ӨМ-ын үндэстний уламжлалт цагаан идээний үзэсгэлэн худалдаа жич сүлжээний болон уламжлалт аргаар борлуулах хэлэлцээр тогтох ёслолыг зохион байгуулж, нийт хүнд нь 1366.6 кг д хүрсэн дэлхий дээрх хамгийн том ёслолын хуруудад дэлхийн Генисийн тэмдэглэл үүдсэн гэрчилгээнийн үнэмлэхийг олгож, ӨМ-ын Вэй Дүө Ль супермаркетын ХЖ, Хөвөөт шар хошууны Ангир цагаан идээний дэлгүүр болон ӨМ-ын Сүүтэй цагаан идээний ХХК нь үндэстний уламжлалт цагаан инээдийг супермаркетад оруулан борлуулах хэлэлцээрт гарын үсэг зуржээ.
энэхүү араг хэмжээний бас нэгэн чухал агуулга болох ӨМ-ын сүүний салбарын цэцэглэн хөгжилт болон үндэстний уламжлалт цагаан идээний аж ахуйн хөгжилтийг ахиулах ахуй талбайн хуралд Шилийн гол аймаг, Хөвөөт шар хошуу, Ар хорчин хошуу болон Шинэ барга баруун хошуу зэрэг аймаг хот хошууны төлөөлөгчид орон нутгийнхаа сүүний салбарын хөгжлийн өнөөгийн байдал болон сүүний салбарын өндөр чанартай хөгжлийн талаар санал бодлоо солилцжээ.
Талын дуу хоолой радиогийн сэтгүүлч Хасмөчир мэдээлэв