Хятадын ард түмэн КОВИД-19 цар тахалтай ид тэмцэж байсан үед Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д айлчилж, 30 мянган хонь хандивлах гэрчилгээг Ши Жиньпин даргад гардуулж байсан нь саяхан. 10-р сарын 22-нд, Монголын ард түмнээс БНХАУ-д бэлэглэж буй 30 мянган хонийг хүлээлгэн өгөх ёслол Эрээн хот болон Замын-Үүдэд зохиогдож, дэлхий нийтээрээ анхаарал хандуулж байна.
"Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал гэсэн Монгол ардын зүйл цэцэн үг бий, шинэ төрлийн Коронавирусийн халдварт цар тахлын эрсдэлт нөхцөл байдлыг хоёр орны ард түмний чин сэтгэлийн харилцан дэмжлэг, хамтын хүчинд эв санаа нэгтэйгээр даван туулна гэдэгт итгэлтэй байна" хэмээн Х.Баттулга ерөнхийлөгчийн хэлсэн үгээр Хятадын шуудангийн газар шинэ дугтуй гаргасан байна.
30 мянган хонь бэлгэлсэн үйл хэргийг Хятадын ард түмэн талархалтай хүлээн авч, баярлаж талархсанаа коментээр бичиж, бүр хонь бэлгэлсэн тухай дуу хүртэл зохиосон байдаг. Одоо та бүхэндээ Шиньжан нутгийн дуучин Мөсийн хөгжим тааруулж хятад хэлээр дуулсан "30 мянган хонины бэлэн" дууг хүргэж байна. Таалан болгооно уу.