10-р сарын 24 бол НҮБ-ын өдөр тохиож байна. 1945 оны 10-р сарын 24-нд байгуулагдсан НҮБ хүний эрхийг хамгаалахад дээд хэмжээнд анхаарч ирсэн юм. НҮБ-ын Ерөнхий ассамблейн 75-р чуулганаар хүний эрхийн комиссын гишүүнээр улиран сонгогдсон Хятад улс нь хүний эрхийн үйлсийг урагшлуулах талд дэлхийн анхаарлыг татсан амжилт гаргаж, Хятад улсын нийгэм ирэх тусмаа голч шударга болж, иргэдийн амьжиргаа ирэх тусмаа өөдлөн дэвжиж байна. Өнөөгийн шинэ цаг эринд тоон мэдээллийн нууцыг хамгаалах бол хүний эрхийг хамгаалах талд Хятад улсын олсон бас нэгэн чухал ололт амжилт юм. Америкийн Хятад судлаач, доктор Кунгийн үзэж буйгаар, өрнөдийнхөн Хятад улсыг ойлгоё гэвэл эрхбиш Хятад улсын хүний эрхийн үйлсийн ололт амжилтыг ойлгох ёстой юм байна.