Саяхан Төвөдийн хилийн “Чагүөла” заставийн байлдагч Дай Шинчао амралтаараа төрсөн нутаг Гүйжөү мужийн Вэйнин шяньдаа харьж аав ээжээ эргэн үзсэн бол түүний дүү нь сарын өмнө мөн Төвөдөд цэргийн алба хашиж эхэлжээ.
2016 оны 9-р сард, 19 настай Дай Шинчао Далайн түвшнөөс хамгийн өндөрт өргөгдсөн “Чагүөла” заставт цэргийн алба хашиж эхэлсэн юм. “Чагүөла” гэдэг нь “Соргог цэцэг өнгө булаалдан дэлгэрсэн газар” гэсэн утгатай Төвөд үг боловч энд цэцэг байтугай ширхэг өвс ч ургадаггүй юм байна. Далайн түвшнөөс өндөрт өргөгдсөн болохоор эндэх агаар дахь хүчилтөрөгчийн агууламж нь жирийн бүсийн 35 хувьтай л тэнцэх хэмжээний байдаг бөгөөд жилийн агаарын дулааны дундаж хэмжээ нь хасах 10 градус байдаг юм байна.
Тэгвэл ахынхаа нөлөөг хүртэж, цэргийн албанд явах бол эр хүний дархан үүрэг гэж үздэг дүү Дай Шинган нь энэ оны 9-р сард мөн Төвөдөд цэргийн алба хашиж эхэлжээ. Ингээд Дай овогт энэ айлын хоёр хүү бүгд Төвөдөд эх орныхоо алтан хилийг сахин хамгаалах болов.