11-р сарын 4-нд, Төвөд уламжлалт Буддын шашны эрдмийн дээд цол буюу “Торамба” цол олгох XVI удаагийн ёслолын арга хэмжээ Бээжингийн Шар сүм буюу Хятадын Төвөд уламжлалын буддын шашны дээд сургууль болж, Төвөд уламжлалт Буддын шашны Нингма-ва, Гэлүг-ва зэрэг урсгалын 33 лам хувраг 3 жил шаргуу ном сурч, Хятадын Төвөд уламжлалт Буддын шашны хамгийн дээд эрдмийн цол хамгаалсны 32 хүн нь маш хатуу чанга шалгуураар энэ удаад “Торамба” цол хамгаалжээ.
Хятадын Буддын шашны нийгэмлэгийн дэд тэргүүн, Хятадын Буддын шашны Төвөд хэлний дээд сургуулийн захирал Жамьян гэгээн төгсөгчдөд гэрчилгээ гардуулж, “Торамба” цол хамгаалсан лам нарт эрдмийн цолын үнэмлэх гардуулжээ. Дараа нь “Торамба” цол хамгаалсан төгсөгчид XI дүгээр дүрийн Банчин Эрдэнэд мөргөж, адис хүртжээ.
Эх сурвалжийн дагуу, одоо Хятадад Төвөд уламжлалын Буддын шашний “Торамба” цолтой 240 хүн байдаг юм байна.