Шихү нуур бол Хятадын Жэжян мужийн Ханжөү хотын үзэмжит бүсийн нэг юм. 2000 гаруй жилийн түүхтэй. 2007 онд, Шихү нуурын үзэмжит бүсийг 5А зэрэглэлийн аялал жуулчлалын үзэмжит бүсэд хамруулж, 2011 оны 6-р сард, Ханжөү хотын Шихү нуур дэлхийн биет бус соёлын өвд бүртгүүлсэн юм. Шихү нуурын үлгэр домог, өнгө үзэмж дотоод гадаадын жуулчдын сонирхлыг татаж, Хятадын түүх соёлын гайхамшгийг харуулна. Тэнд жил тутам 15 сая жуулчин очдог.