Сүүлийн үед Хятадын зарим нутагт цас орсноор цас мөсний аялал жуулчлал ид өрнөж, хүмүүс нутаг нутгийн цас мөсний үзэмж зургаасаа хуваалцаж байгаа юм.
Шиньжяны Алтай хотын Жянжюнь цанын байгууламжид 41 цанын замтай бөгөөд өдөрт 10 мянга гаруй жуулчдыг хүлээн авдаг.
Жанчхүү хотын Чүнли-д 7 том цаныг байгууламж байгуулсан бөгөөд нийт урт нь 162 километр 169 цанын замтай юм. Үүнээс 15 нь олон улсын Цасны холбооны гэрчилгээтэй болжээ.
Зөвхөн умард нутаг төдийгүй Хятадын баруун өмнөд Сычуань мужийн цаст оргилд мөн цас мөсний наадам зохион байгуулж байгаа юм.
Статистик тоо баримтаас үзвэл, Хятад улсад цас мөсний спортын бизнес эрхэлж буй компани 6600 гаруй бүртгүүлээд байгаа бөгөөд 2022 он гэхэд цас мөсний аялал жуулчлалын салбарт давхацсан тоогоор 340 сая жуулчдыг хүлээн авч, орлого нь 680 тэрбум юаньд хүрэх төлөвтэй байна.