Бай Юнь Гуань хийд ба Чан Чүнь бумбын түүхэн дурсгалт зүйл
2020-12-18 23:08:19  

Эртний нандин өв соёл, түүхэн дурсгал хадгалсан их хот Бээжинд  Монголын түүхэн дурсгал цөөнгүй бий. Түүний нэг нь Ши Чэн дүүрэгт орших Бай Юнь Гуань буюу Цагаан үүлэн хийд юм. Бумбын шашны соёлын дурсгалыг бүрэн хадгалж буйгаараа онцлог болсон энэ хийд  гадна дотны аялагч мөргөлчид, жуулчид, судлаачдын зорьж очдог газар болжээ.

Бай Юнь Гуань хийд ба Чан Чүнь бумбын түүхэн дурсгалт зүйл

     “Бээжингийн сүм хийдийн бүртгэл”-д  тэмдэглэснээр Бай Юнь Гуань хийд анх Тан гүрний Тянь Чан Гүн-ий хуучин балгас байсан бол хожим нь Тай Жи Гүн хэмээн нэрлэжээ. Сонирхууштай нь Чан Чүнь бумба баруун хязгаарт очиж Чингис хаанд бараалхан буцаж ирээд эвдэрч ноорсон сүм хийдээ гурван жилийн турш засч сэлбэн суусан гэдэг. Арш 1227 онд энэ хийддээ таалал болж, мөн жил нь сүмийн нэрийг Чингис хааны зарлигаар “Чан Чүнь орд” хэмээн өөрчилжээ. Мин гүрний үед Бай Юнь Гуань нэрийг  олж, шинэ нэрээр дуудуулсаар өнөө хүрлээ. 

Бай Юнь Гуань хийд ба Чан Чүнь бумбын түүхэн дурсгалт зүйл

Чингис хаан болон Юань гүрний түүхэн үйл явдалтай холбоотой дурсгал Бай Юнь Гуаньд олон бий. Тухайлбал, Сүмийн хаалганы өмнөх хэрэм дээр Юань гүрний үеийн алдарт уран бичээч Жао Мэншүний бичсэн “Вань Гү Чан Чүнь” буюу “Өнө мөнхийн Чан Чүнь” хэмээх дөрвөн ханз байдаг.

Сүмийн хаалга, гүүр, гол дуганыг дамжиж  хойш явбал Лао Люй Тан буюу Бумбын шашны “Долоон аршийн танхим” байна. Бумбын шашны Үнэн төгөлдөр суртахууны долоон аршийн баримлыг тэнд тахидаг бөгөөд Чан Чүнь бумба арш болох Чю Чүжигийн баримлыг голд нь босгосон байдаг.

Бай Юнь Гуань хийд ба Чан Чүнь бумбын түүхэн дурсгалт зүйл

 Чю Чү Жигийн баримлыг Чю Зү Дянь буюу Бумбын шашны дээд Чю Чү Жигийн харшид тахих бөгөөд хоёр ханаар нь баруунш зорчиж, Чингис хаантай уулзсан түүхийг  харуулсан зураг баримал дүүрэн. Харшийн ар талд “Чан Чүнь аршийн баруунш зорчсон тэмдэглэл”-ийн ирж очсон аялалын замыг зурсан байна. Баруунш дайтаж явсан Чингис хааны урилга зарлигаар Чан Чүнь бумба уул усыг даван туулан байж очиж бараалхсан түүхийг Чю Чүжинтэй хамт аялсан шавь Ли Жычан нь  “Чан Чүнь аршийн баруунш зорчсон тэмдэглэл” бичвэр туурвин, тодорхой тэмдэглэжээ.

Бай Юнь Гуань хийд ба Чан Чүнь бумбын түүхэн дурсгалт зүйл

Эдүгээ Бай Юнь Гуанийг Бээжин хотын түүхэн дурсгалт газар хэмээн бүртгэсэн бөгөөд Бумбын шашин, түүх судалгааны талаар маш их үнэ цэнтэй газар юм.

Бай Юнь Гуань хийд ба Чан Чүнь бумбын түүхэн дурсгалт зүйл

Чан Чүнь бумба баруунш зорчиж, Чингис хаантай уулзсан түүх болон “Чан Чүнь аршийн баруунш зорчсон тэмдэглэл”-ийн ач холбогдлын талаар Төвийн үндэстний их сургуулийн профессор Ч. Хишигтогтох “Монгол сурвалж бичгийн судлал” номынхоо өмнөтгөлд: “ Чингис хаан Лю Жүнлүг томилон Чан Чүнь бумба Чю Чүжид илгээсэн зарлигийн бичигтээ: Миний бие……тэнгэрийн ивээлээр хүндэгдлийн туйл дур хүрч, хил хязгаар өмнөш Жао овогтын Сүн лүгээ холбож, умарш Уйгартай залгаж, баруунш И дур тулж, тэд чөм түшмэд дагалт болбой. Бодон үзвээс манай Чань-Юй улсын мянган он зуун эриний туршид гараагүй болой гэжээ. Үүнд Чингис хаан өөрийн байгуулсан Монголын хаант улсаа Хүн хаант улс буюу Чань-Юй улсаас астаа улс гэж огт бодоогүй, харин Хүн хаант улсын үргэлжлэл, гэхдээ манай Чань-Юй улсын мянган он зуун эриний туршид гараагүй хамгийн их нутаг дэвсгэрийг эзэлсэн улс хэмээн омогшин ярьж байна.”  “Тиймээс хэрэв Монголын түүх соёлын урсгалыг үнэнхүү шинжлэх ухаанч овроор Хүн-чүүдийн түүхийн эхэн үеэс эхлүүлж бодвол бүр тав долоон мянган оны уртын урт түүхэн урсгал болж урсаж ирсэн гэдгийг мэдэж болно.” хэмээн тэмдэглэсэн байдаг.