Шиньжян нутагт
Аркаян Долкун нь Хятад улсын Тажик үндэстний анхны вагоны үйлчлэгч охин юм. Памирын өндөрлөгийн уулархаг бүсийн голын хөндийгөөр нутагтай. Сүүлийн үед цахим орчинд алдаршаад буй угалзан авто зам буюу Пань Лүний эртний замын үзүүрт тэднийх амьдардаг. Хол явж газар үзэх нь тэдний гэр бүлийнхний мөрөөдөл нь байжээ. Морины нуруунд өсөж торнисон Тажик охин галт тэргээр аялах болсон нь яг л Алтайн хүчит бүргэд хөх тэнгэрт чөлөөтэй нисэн дүүлэх мэт санагдуулна.