Шиньжян нутагт
Шиньжяны Тажүн сянь нь дэлхийн хоёр дахь том элсэн цөл болох Таклимакан цөлд байрладаг. Эрт дээр үеэс элс манханд хучигдсанаар ногоон өнгө нүдэнд харагдахаа больжээ. Чанчин ажлын хамт олонтойгоо 20 жилийн өмнө энд ирж, энэхүү эрс тэс уур амьсгалтай нөхцөл байдалд олон төрлийн ургамалыг нэг нэгээр нь туршин тарьж эхэлжээ. Тэгээд эцэст нь элсэн цөлд дасан зохицож чадах, хужирлаг, гандуу газарт тэсвэртэй ургамалыг сонгон татьжээ. 2005 онд 500 км бүхий ногоон байгууламжийг бүхнийг байгуулж дууссанаар энэ нутагт хөхөмдөг уул толгод, номин ногоон гол горхи мөнх орших болжээ.