Шиньжян нутагт
9-р сар болоход Шиньжяны Алтай нутгийн өвсний үзүүр шарлаж эхэлдэг. Казак малчид энд түр буудаллаж байгаад өвөлжөө рүүгээ нүүдэг юм. Эндэх малчид дөрвөн улирлаа даган нүүдэллэн амьдардаг. Нургули Умурханы нөхөр нь эмч хүн, Нургули Умурхан хүүхдүүдийн сургуулийн өмнөх боловсролыг хариуцдаг. Жимунай сяньд, түүнтэй адил хүүхдүүдийн сургуулийн өмнөх боловсролыг хариуцдаг 38 багш байдаг бөгөөд 500 гаруй хүүхдийн гэрт долоо хоног бүрт нэг удаа хүрч боловсрол эзэмшүүлдэг юм.