Шиньжян нутагт:
Эртнээс “тэнгэрийн адууны өлгий нутаг” хэмээн алдаршсан Монгол Хүрээ сяний адуу үржүүлэх төв бол Шинжяны И Ли жөүгийн баруун өмнө хязгаарт байгаа “тал нутгийн гэрэлт сувд” байж, И Ли омгийн адуу үржүүлэх хоёр төвийн нэг юм, одоогоор тус төвд 7000 гаруй адуу байж, Хятадын адууны омог төрөл хамгийн олон, өсгөн үржүүлж байгаа хэмжээгээр хамгийн их адуу үржүүлэх төв болно. Бапа бол адуу үржүүлэх төвийн ерөнхий сургагч, тэрээр Монгол Хүрээ сяний нэгэн малчны гэрт төржээ, хар багаасаа ааваа даган морь унах, мал маллаж, 6 насандаа морины хүүхэд болжээ. 17 насандаа Гуанжөүд очиж, морин спортыг системтэй суралцав. Бапа тэнд хатуужилтай дасгал сургуулилт хийж, мэргэжлийн унаач болж, маш олон яруу алдарыг олсон байна. 2009 онд Бапа нутагтаа буцаж, орчин үеийн морин спортын мэдлэгийг Шиньжянд авчирч, эндэх залууст нутаг усандаа морин нуруун дээр мөрөөдлөө биелүүлэх боломж олгосон байна.