“Гималай” олон улсын хамтын ажиллагааны форумын тусгай сэдэвт семинар болов
2021-02-03 15:25:53  

“Гималай” олон улсын хамтын ажиллагааны форумын тусгай сэдэвт семинар болов_fororder_d009b3de9c82d1585ba1e98c0e72e7dfbc3e4268

ГХЯ, ТӨЗО-ны Ардын захиргаа хамтран зохион байгуулсан “Гималай” олон улсын хамтын ажиллагааны форумын Экологи байгаль орчныг хамгаалах тусгай сэдэвт семинар 2-ны орой онлайн хэлбэрээр Бээжин, Төвөдөд зэрэг зохиогдов. НҮБ-ын өмнөх ерөнхий нарийн бичгийн дарга, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны дэд дарга, Австралийн экс ерөнхий сайд зэрэг зорчид оролцож илтгэл тавив. Пакистан, БНСУ, Бразил зэрэг 16 орон болон олон улсын 3 байгууллагын төлөөлөгчид уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх салбарын олон улсын хамтын ажиллагаа, ногоон нүүрстөрөгч багатай тогтвортой хөгжил зэрэг сэдвийн хүрээнд гүнзгий судлан ярилцсан байна.

Семинарт оролцсон зочид хэлэхдээ: Төвөд бол дэлхий дээр байгаль орчны чанараар хамгийн сайн бүс нутгийн нэг, түүнчлэн дэлхийн уур амьсгалын дулаарлын хамгийн эмзэг бүс нутгийн нэг юм. Төвөдөөр гараа болгож, бүс нутгийн болон дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн хамтын ажиллагааны талаар зөвшилцөх нь чухал ач холбогдолтой гэжээ.

ГХЯ-ны дэд сайд Лүө Жаохүй хэлэхдээ: Төвөдийн экологийн хамгаалалтын улаан шугамын эзлэх талбай ТӨЗО-ны нийт талбайн 50% орчим хувийг эзэлж байна, энэ бол хялбархан олдоогүй ололт амжилт юм, Хятад улс экологийн соёлоо хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх төдийгүй дэлхийн экологийн засаглалд ч оюун ухаан, хүчин чадвар нэмэрлэсэн юм. Улс орнууд, ялангуяа “Гималайг тойрсон” бүс нутгийн эдийн засаг худалдаа, соёлын нягт харилцаатай улс орнууд илүү олноор форумд нэгдэж, экологийн засаглал зэрэг талаар өргөн хүрээнд хамтран ажиллах талаар хайн хэлэлцэнэ гэдэгт бид найдаж байна гэв.

НҮБ-ын өмнөх ерөнхий нарийн бичгийн дарга, Боао-гийн Азлийн чуулга уулзалтын дарга Бан Ги Мүн хэлэхдээ: Өдгөө дэлхийн агаарын дундаж температур аж үйлдвэржилтийн өмнөх үеэс 1.1 хэм дээшилж, түүнчлэн 1.5 градусын дээд хязгаараас давж мэдэх юм. Дэлхий нийтийн хямралыг дэлхий нийт хамтдаа тэмцэн зохицуулах шаардлагатай. Нүүрстөрөгч хийн ялгаруулалтыг бууруулах нь заавал эдийн засагт дараас авчирна гэдэг үг биш юм, харин ногоон нүүрстөрөгч багатай, тогтвортой хөгжлийн боломжийг авчирж, улмаар дэлхийн эдийн засгийн төлөв байдлыг туйлбартай өөрчлөх болно гэжээ.