2-р сарын 4-ний өдөр 2021 оны “Цагаан сарын цэнгүүн”-ний олон улсын нээлтийн ёслол ба “Цагаан сарыг өгүүлэхүй” хэвлэл мэдээллийн арга хэмжээний нээлтийн ёслол Бээжин хотноо болов. Хятадын Соёл аялал жуулчлалын яамны сайд Хү Хэпин, Хятадын төв радио телевизийн захирал Шэнь Хайшюн тусбүр видео хэлбэрээр үг хэлж, “Цагаан сарын цэнгүүн” арга хэмжээг хамт нээв.
Шэнь Хайшюн хэлэхдээ, тус арга хэмжээгээр дамжуулан, дэлхийн ард түмэнд сайны ерөөлөө дэвшүүлж, соёлын солилцооны гүүр болгохыг хүсэж байна гэжээ.
Нээлтийн арга хэмжээн дээр олон орны уран бүтээлчдийн хөгжмийн концерт үзлээ.
2021 оны “Цагаан сарын цэнгүүн”-ийг цахим хэлбэрээр зохионо.