Хятадын олон газрын сар шинийн баярын уур амьсгал нэмэгдэж байна
2021-02-05 15:39:29

2-р сарын 4 нь билгийн тооллын адаг сарын 23 юм. Сар шинийн баяр болоход нэг долоо хоног үлдсэн бөгөөд Хятадын олон газрын сар шинийн баярын уур амьсгал улам өнөр өтгөн болж байна. Сурвалжлагч Хятад улсын баруун өмнөд нутгийн Гүйжөү мужийн Гүйян хотын нэгэн супер дэлгүүр, Хэ Ли шинэ бүтээгдэхүүний супермаркерээр орж танилцжээ.

Хятадын олон газрын сар шинийн баярын уур амьсгал нэмэгдэж байна_fororder_1Хятадын олон газрын сар шинийн баярын уур амьсгал нэмэгдэж байна_fororder_2

Хэ Ли шинэ бүтээгдэхүүний супермаркетыг Гүй Ян хотын захиргаа болон Хэ Ли супермаркет зэрэг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний ложистикийн компани хамтран байгуулж, олон нийтийн халамжийн шинжтэйгээр “хүнсний ногоо”-ны бүтээгдхүүнд үнэлгээ хийх жижиглэнгийн борлуулалтын терминалын арга хэрэгжүүлэн, борлуулалтын үнэ нь том оврын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний захаас ч хямдхан байна. Хүнсний ногооны үнэ нь ойролцоох хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний захынхаас 15-30% хувь хямд байгааг сурвалжлагч анзаарчжээ. Супер дэлгүүрийг бүтээн байгуулснаас хойших 3 жилд хотын иргэдэд 10 сая шахам юанийн хөнгөлөлт үзүүлсэн байна.

Хятадын олон газрын сар шинийн баярын уур амьсгал нэмэгдэж байна_fororder_3

Сар шинэ бол Хятад улсын хамгийн чухал баярын нэг юм. Дэлгүүрийн дарга Хуан Дун хэлэхдээ: манай дэлгүүр сарын өмнөөс эхлэн сар шинийн бараа бэлдэж эхэлсэн бөгөөд сар шинийн төрөл бүрийн барааг үйдвэрээс шууд нийлүүлж болохын зэрэгцээ дэлгүүрийн нөөцөнд ч нөөцөлж, нийлүүлэлт тасалдахгүй байхыг баталгаажуулж байна. Хэрэглэгчид тухайн газраа сар шинийн баяраа тэмдэглэхийн хэрэгцээ шаардлагыг хангахын тулд дэлгүүр голдуу тухайн нутгийн онцлог бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэв гэжээ. Хуан Дун-гийн гэр нутаг нь Хятад улсын зүүн нутагт байдаг, гэтэл тэрбээр энэ онд Гүйжөүд сар шинээ өнгөрөөхөөр болжээ.

Хятадын олон газрын сар шинийн баярын уур амьсгал нэмэгдэж байна_fororder_4

Сар шинэ зэрэг чухал баярын зах зээлийн нийлүүлэлт хангалттай байхыг баталгаажуулахын тулд Хятадын засгийн газар иргэдийн амьжиргааны төслийг машид чухалчилж байна. Цар тахлын тархах эрсдэлийг бууруулахын тулд олон газрынхан энэ оны сар шинийн баярыг иргэд олон тухайн байгаа газртаа тэмдэглэхийг санаачилсан байна. Бүх Хятадын олон газрынхан хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний бөөний худалдааны зах зээл, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний зах зээл, супер дэлгүүр, шинэ бүтээгдэхүүн болон цахилгаан бараа, барааны ложистикийн компани хэвийн ажиллахыг хөтлөн жолоодож, дэмжиж, амьдралын хэрэгцээтэй бүтээгдэхүүнийг баталгаажуулж байна.

Хятадын олон газрын сар шинийн баярын уур амьсгал нэмэгдэж байна

Саяхан Хятад улсын дээд удирдагч Ши Жиньпин Гүйжөү мужид ажил байдалтай танилцахдаа тусгайлан энэ дэлгүүрт ирж, сар шинийн баярын өмнөх зах зээлийн нийлүүлэлт, сар шинийн баярын бүтээгдэхүүний нийлүүлэлт борлуулалт, юмны үнийн эргэлтийн байдлыг нарийн лавлан ойлгосон юм. Энэ нь Ши Жиньпин сүүлийн жилүүдэд сар шинийн баярын өмнөхөн байнга анхаарал хандуулж байдаг үйл хэрэг бөгөөд Ланьжөү, Күньмин зэрэг газрын зах зээл, бараа худалдааны зээл гудамжид тэрбээр бүгдэд нь хүрч ажил байдалтай танилцаж байсан юм.