Буур жилээ үдэж ботгон жилээ угтах гэж байна. Хятадын Төв Радио телевизийн "сар шинийн цэнгүүн" нь 1983 оноос хойш гуч гаруй жил тасралтгүй зохиогдож, хамгийн олон үзэгчтэй телевизийн нэвтрүүлэгт нэрээр гиннесийн номонд бичигдэж, битүүний золголтын үеэр Хятадуудын заавал үздэг соёлын арга хэмжээ юм. Бээжингийн орон нутгийн цагаар 2-р сарын 11 буюу битүүний орой сар шинийн цэнгүүн тогтсон цагтаа үзэгчидтэйгээ золгоход бэлэн болоод байна.