Хорчины тал нь ӨМӨЗО-ны зүүн хэсэгт оршиж, уул нурууд сүндэрлэсэн, гол мөрний урсгал ихтэй байгалийн сайхан үзэмжит бүс юм. Мянган оны тэртээгээс ой тайга, тал хээр, элсэн цөл, нуур цөөрөмд нь түүх болон соёлын ул мөр бат шингэж, өөрийн өнгө төрхөө гайхуулсаар ирсэн юм.