Үлгэр холбоо бол Өвөр Монголд өргөнөөр уламжлагдсан нэгэн төрлийн уламжлалт урлагийн хэлбэр юм. Өнгөрсөн зууны тавь жараад оны үед Паажээ, Муу-Охин нарын ахмад уран сайханчид маань үлгэр холбоог ард түмнийхээ дунд уламжлан дэлгэрүүлж, түм түмнийхээ оюун санааны амьдралыг нь баяжуулж байсан бөгөөд тухайн нутагт соёл урлагийн суурийг тавьсан байдаг.
Та бүхэнд дэлгэн харуулж байгаа эдгээр зураг бол даруй Зарууд нутгийн алдартай хуурчид ба тэдний товч танилцуулга болох юм.
Mонгол хэлний уран цэц, яндашгүй баялаг үгийн санг үлгэр холбоо хэлдэг Зарууд нутгийн хуурчдаас мэдэрч болох юм.
Зарууд нутгаар аялан сурвалжилж явахдаа, үлгэр холбоо хэлэх уламжлалт хэв намбыг биедээ хадгалан авч үлдсэн үлгэр холбоо хэлдэг эрхэмтэй тааралдсан нь энэ нутгийн ахмад хуурч Жан.Дэлгэр байлаа. Хүнгэнэм сайхан аялгуутай дөрвөн утаст хуур, хурц тод, урсам сайхан хэллэг, монгол хэв намбатай үлгэр холбоо бол яахын аргагүй монгол утга соёлын маань бүрэлдэхүүн хэсэг болохыг гүнзгий ойлголоо. Хуурч Дэлгэр бидэнд “Согтуу Хорлоогийн сэхээрэл” гэдэг гайхамшигтай мөртөө сургамжтай сайхан үлгэр хэлж өгсөн юм. Одоо бид түүний ярианд анхаарлаа хандуулъя.