Өнөөдөр бол "3.8" Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр.
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэх санаачилгыг 1910 онд Данийн нийслэл Копенгаген хотод болсон олон улсын эмэгтэйчүүдийн чуулга уулзалтын үеэр Германы эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч Клара Зеткин гэх эмэгтэй санаачилжээ.
Ингээд хамгийн анх 1911 онд олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг Австри, Дани, Герман болон Швейцар улсуудад тэмдэглэсэн байна.
Хожим нь 1975 онд буюу 64 жилийн дараа НҮБ гуравдугаар сарын 8-ны өдрийг Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болгон албан ёсоор тэмдэглэж ирсэн түүхтэй.
Энэ баярын өдрийг тохиолдуулан бүх дэлхийн эмэгтэйчүүддээ анхилуун үнэртэй амьд цэцгийн сонирхолтой зургууд хүргэж байна.
Хаврын урин дулаан өдрүүд айсуй. Ой мод, ургамал цэцэг амьлан нахиалж, хүмүүс гадна гарч урьхан хаврын нарны илчинд цэцэрлэгт хүрээлэнгээр сэтгэл сэргээн зугаалж байна.