“Тэнгэр уулын уянга-Шиньжяны үндэстнүүдийн аз жаргалтай амьдрал” сэдэвт фото зургийн үзэсгэлэн 3-р сарын 22-оос Бээжин дэх Хятадын урчуудын ордонд нээгдэж, 20 гаруй зурагчны 100 гаруй бүтээлийг дэлгэж, тухайн нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжил, үндэстнүүдийн амьдралын үнэн бодит байдлыг харууллаа.
Шиньжян эрт дээр үеэс олон үндэстэн ястантай нутаг юм. Энд Уйгар, Монгол, Казак, Хотон, Халимаг, Тажик, Сибэ, Манж, Узбек, Орос, Даур, Татар, Хань зэрэг 56 үндэстэн эв нэгтэй аж төрөн амьдарч ирсэн юм.