2021 оны 2-р сарын 25-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Бээжин хотноо ядуурлаас ангижрах шийдвэрт тэмцлийн амжилтаа дэлхий нийтэд мэдэгдсэн юм. Гэхдээ ядуурлаас ангижрах нь төгсгөл биш, харин шинэ аж амьдрал, шинэ хичээл зүтгэлийн эхний гараа гэдэгт Хятадын нам төрийнхэн санал нэгдэж, 3-р сарын 22-ны өдөр ядуурлаас ангижирсан үр дүнгээ хөдөө орон нутгийг хөгжүүлэх стратегитай уялдуулах саналаа гаргажээ. Баримт бичигт ядуувтар бүсийн үйлдвэрлэл, боловсон хүчин, соёл, экологи зэргийг бүх талаар хөгжүүлэх зорилт, цагийн хуваарилалт, хэрэгжүүлэх хөтөлбөр зэргийг тодорхойлсон юм.
Хөдөө орон нутгийг хөгжүүлэх нь ядуувтар бүсийн тогтвортой хөгжлийг дэмжиж, иргэдийн амьжиргааг сайжруулахын зайлшгүй шаардлага юм. Мөн ч гадаад дотоодын уялдаатай хөгжлийн шинэ төлөв байдлыг бий болгож, орчин үеийн улс болох зорилтоо биелүүлэхтэй нь нягт холбоотой юм. Хятад улс хүн ам олон дээрээ нийт хүн амын 50 гаруй хувь нь хөдөө орон нутагт оршин амьдардаг учраас хөдөө аж ахуй, хөдөө орон нутаг орчин үеийн хөгжлийн түвшинд хүрэхгүй юм бол улс орон орчин үеийн түвшинд хүрэх боломжгүй юм. Ядуурлаас ангижруулсан үр дүнгээ бататгахыг хөдөө орон нутгийг хөгжүүлэхтэй уялдуулах нь тулгамдсан чухал асуудал хэмээн Хятадын олон шат давхарга дүгнэж, үүнийг шийдвэрлэх цагийн нарийн хуваарилалт гаргаж ажиллахаар төлөвлөж байна.
Хятад улс ядуурлаас гарсан үр дүнгээ бататгах болон хөдөө орон нутгийг хөгжүүлэхийг уялдуулах талаарх гол ажлаа тодорхойлж, механизм бодлогын дэмжлэг үзүүлэх болно. Тухайлбал ядуурлаас дөнгөж ангижирсан бүсэд ерөнхийдөө тусламжийн бодлогоо үргэлжлэн хэрэгжүүлэх бөгөөд хөдөө орон нутгийн хөгжилд саад тотгор болж байгаа асуудлыг шийдвэрлэж, орон нутгийн өвөрмөц үйлдвэрлэлийг хөгжүүлж, ядуувтар хүмүүсийг ажлын байраар ханган, дэд бүтцийн бүтээн байгуулалтын нөхцөл боломжийг сайжруулна. Үүнээс гадна нийтийн үйлчилгээний чадварыг цаашид сайжруулах бөгөөд Баруун бүс нутгийн ядуувтар газрыг Дорнод нутгийн хөгжингүй газар нь зориулалттай туслах, нийгэм нийтийг дайчлан оролцуулах гэх мэтийн механизм хэрэгжүүлнэ. дээрээс нь санхүүжилт, банк санхүүгийн үйлчилгээ, боловсон хүчин зэрэг талаар бодлогын дэмжлэг үзүүлэх болно.
Ядуурлаас ангижирсан практик туршлага нь Хятадын иргэдийн итгэлийг нэмэгдүүлж байгаа тул хөдөө орон нутгаа цаашид хөгжүүлэх шинэ аянаа шулуухан эхлүүллээ. \Сарантуяа\