Хятадын олон улсын хэрэглээний бараа бүтээгдэхүүний анхдугаар экспо 5-р сарын 7-10-нд Хайнань мужийн Хайкөү хотноо зохиогдох болно. Төрийн зөвлөлийн албаны 24-ны өдрийн хэвлэлийн бага хурлын үеэр холбогдох албаны хүн хэлэхдээ, Хэрэглээний бараа бүтээгдэхүүний анхдугаар экспо нь Ази номхон далайн бүс нутагт зохиогдож буй хамаг өргөн цар хүрээ бүхий үзэсгэлэн бөгөөд дэлхийн эдийн засгийн сэргэлтэд чухал хувь нэмэр оруулах болно гэлээ.
Уг экспо нь Хятадын хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг дэлгэн үзүүлэх үндэсний зэрэглэлийн үзэсгэлэн болох юм. Хайнань мужийн орлогч дарга Шэнь Даньян мөн өдрийн хэвлэлийн бага хуралд танилцуулж хэлэхдээ, хэрэглний бараа бүтээгдэхүүний экспод элсүүлэх ажил үндсэндээ дууссан, үзэсгэлэнгийн нийт талбай нь 80 мянган хавтгай дөрвөлжин метр юм. Үүнд олон улсын үзэсгэлэнгийн талбай нь 60 мянган хавтгай дөрвөлжин метр байж, нийт үзэсгэлэнгийн талбайн 75 хувийг эзэлж байгаа бөгөөд, үнэт эдлэл, дээд зэрэглэлийн хүнс, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, аяллын жуулчлал, ерөнхийлсөн үйлчилгээ зэрэг таван хэсгээс бүрдэж байгаа юм. Уг үзэсгэлэнд 69 улс орон, бүс нутгийн 630 аж ахуйн нэгж, 1165 брэндүүд оролцох юм байна.