“Тэнгэр уулын уянга-Шиньяны үндэстнүүдийн аз жаргалтай амьдрал” сэдэвт фото зургийн үзэсгэлэн 3-р сарын 22-оос Бээжин дэх Хятадын урчуудын ордонд нээгдэж, 20 гаруй зурагчны 100 гаруй бүтээлийг дэлгэж, тухайн нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжил, үндэстнүүдийн амьдралын үнэн бодит байдлыг харууллаа.
Шиньжян нь газар нутаг өргөн уудам, зураг шиг үзэсгэлэнт байгальтай юм. Хавар гэхэд, Аксугийн уулсаар дүүрэн алимны мод цэцэглэн салхины аясаар ганхдаг. Зун Хоргос хотын лаванда цэцэг анхилам сайхан үнэрээр хүний сэтгэлийг баясгадаг. Намрын улиралд Хэму нутгийн алтан шаргал навчис найм зүгийн жуулчдын харааг тогтоодог бол өвөлдөө Алтай нутгийн цас мөсний үзэмж гайхамшигт ертөнцийг бүтээдэг.
"Хөх уулс хөхөмдөг байгаль алт мөнгөнөөс үнэтэй" гэх үзэл баримтлалын дагуу, Шиньжяны олон газрынхан цөлжилтийг сэргийлж засах, усны нөөц, ой хээр, бэлчээрийн нутгийг хамгаалах ерөнхийлсөн арга хэмжээ авсны ачаар тэнгэр нь улам цэлмэг, уулс нь улам хөхөмдөг, ус нь улам тунгалаг болжээ.