Та бүхэн сайн байцгаана уу, энэ удаад та бүхэндээ Бээжин хотын баруун өмнөх Фан Шань дүүргийн Жөү Көү Дяний Лүн Гүшань уулын хормойд байдаг Жөү Көү Дяний эртний туурь үлдэгдлийн музейг танилцуулахаар боллоо. Энэхүү музей 1953 онд байгуулагдаж, эртний хүн төрөлхтөний туурь үлдэгдлийн музей болох ба Бээжин хотоос бараг 48 км-ийн зайнд оршдог. Музейн дотроо түр үзэсгэлэн, энгийн үзмэрүүд болон 4D кино театртай байдаг, музейд нийтдээ 7000 гаруй соёлын дурсгалт зүйлс хадгалагдаж байдаг ба үүнээс 1000 гаруйг нь дэлгэн үзүүлж байгаа юм. Уг музейгээс хойшоо 500 метрийн зайнд Жөү Көү Дяний туурь үлдэгдэл байдаг ажээ.