Морь морьтон хоёр
2021-04-01 15:32:03  

Статистик бүртгэлээр, Хятад улсад өдгөө морин спортын клуб буюу төвүүд нийт 500 гаруй байгаагийн дотор Бээжингийн бүс нутагт их төлөв 100 шахам клубтай болж, зарим томоохон клуб нь дээд талдаа 1000 гишүүнтэй болсон байна. Бид Бээжингийн морин спорт, клубын хөгжлийн талаар нэвтрүүлэг бэлдхээр саяхан Бээжингийн Шүнь И дүүрэгт байдаг Ин Чи олон улсын морин спортын клубт ирж танилцлаа. Энэ клубыг Хятадын Шиньжянд нутагтай Гүө Чин гурван жилийн өмнө байгуулжээ. 
“Тун бага байхаасаа л морин спортод хайртай байсан, тэр үед хожим хойно хэзээ нэгэн өдөр олимпын наадамд оролцох юмсан гэсэн мөрөөдөлтэй байсан, энэ зорилтоороо морин спортын чиглэлд олон олон жил чармайж явсан юм” гэж Гүө Чин бидэнд хуучиллаа. 20 гаруй жилийн өмнө Бээжинд анх ирж байхдаа морин спорын клубт ажиллаж, унаач, сургагчаар ажиллаж, улсын дотоодын олон удаагийн тэмцээнд оролцож явжээ. 2012 оноос эхлэн өөрийн морин спортын кулба байгуулахыг зорьж, гурван жилийн өмнө одоогийн энэ клубаа байгуулжээ. “Зорьсон зорилтдоо хүрэх, нэгэн ажил үйлс бүтээнэ гэдэг үнэхээр амаргүй байлаа, энэ олон жилүүдэд олон олон бэрхшээл тохиолдсон, эдгээрийг туулсан, давсан, тэр дунд нь морин спортын клуб байгуулахаа орхьё гэж ч бодсон үе бий, гэхдээ энэ зорилтоо орхисонгүй хичээн чармайсан, энэ явцад, төрсөн дүү, гэр бүлийн хүмүүс маань хамгийн их дэмжлэг болсон юм гэж тэрбээр хэлсэн юм.