Өвөрмөц содон “Ивээл Манаа ” бялуу
2021-04-06 20:39:59  

Эрхэм үзэгчид ээ та бүхний амрыг эрье. Ханш нээсэн хаврын энэ сайхан улиралд та бүхэнтэйгээ уулзаж буйдаа маш их баяртай байна. Энэ удаад та бүхэндээ, Өвөр Монголын Баарин баруун хошуунд нутагтай Цолмон охины “Ивээлийн манаа” нэртэй бялууны тухай танилцуулъя.

Цолмон Өмөр Монголын багшийн их сургуулийг дүүргэж, одоо Хөх хотод “Ивээлийн манаа” хэмээх бялууны дэлгүүр ажиллуулж буй юм. Тэд импортоор оруулсан бялууны түүхийг эдийг Өвөр Монголын сүү цагаан идээтэй уялдуулж, Монгол наадам, бөхийн барилдаа, Монгол шатар, Монгол гэр зэрэг уламжлал Монголын амьдралын дүр зургийг бялуундаа урлаж хийснээрээ маш өвөрмөц хийцтэй хэрэглэгчдийн таашаалыг хүлээж буй юм.  Зах зэлийн энэ цаг эринд Монгол залуус маань ингэж ур ухаанаа уралдуулж, шинийг бүтээж сайн сайхан амьдралаа цогцлоож буй нь үнэхээр бахархууштай байна.