Асар тагт сүндэрлэсэн орчин үеийн хөл хөдөлгөөн ихтэй олон улсын том хот Бээжинд хотын хуучны төрх байдал, цогцолборыг хадгалан үлдээсэн газрууд цөөнгүй байдаг. Үүний нэгэн жишээ нь Наньлүөгу гудамж. Энэ газар нь Бээжингийн хамгийн эртний зээл гудамжийн нэг бөгөөд өдгөө хотын захиргаанаас хамгаалах төлөвлөгөөнд хамруулсан 25 бүсийн нэг юм.