Би анх 24-тэй албаны томилолтоор онгоцонд сууж үзсэн. Хөгсөж догдолсон хэрнээ л айж түгшиж байсан даа. Харин аав маань 37-тойдоо онгоцонд сууж үзсэн гэх. Өвөө бүр 50 дөхөж байж чийчаан гэдэг юманд анх сууж ихэд балмагдаж байжээ. Өндөр өвөө, элэнц өвөө нар бол насаараа л хүлэг морь, хөсөг тэргээ л эдэлдэг байсан нь мэдээж. Гэтэл хоёр ой хүрээгүй Номч хүү агаарын хөлгөөр 6 дахь удаагаа нисэж буй туршлагатай зорчигч болчихсон сууж байдаг. Хүүгийнхээ хүү, ач зээг юугаар хаашаа зорчиж явахыг төсөөлөхүйеэ бэрх. Цаг, эрин үе гэдэг цаглашгүй их хүч юм даа. Хүүгийнхээ цаг үеэр бахархнам.