Эрхэм үзэгчид ээ, та бүхэндээ майн нэгний олон улсын хөдөлмөрчдийн баярын мэнд хүргэе. Өнөөдөр та бүхэндээ нэгэн хөдөлмөрч өвөөгийн үлгэрээс хуваалцья. Өвөр Монголын Ордос хотын Зүнгар хошуугаар нутагтай Сайнноров гуай энэ жил 87 настай, хий насаараа бараг ер дөхөх яваа буурал юм. Хэдийгээр насанд өндөр болсон боловч тэрээр үргэлж ажил хөдөлмөрт оролцож, ялангуяа мод тарьж, нутаг орноо ногооруулан ойжуулж, эх дэлхийгээ хамгаалж яваа юм. Энэ жил тэрээр дусал далай хэмээх буяны нийгэмлэгийн сайн дурынхантай хамтаар 2 га газарт мод тарьж хамт олон үр хойчдоо үлгэр дуурайл болж байгаа юм.