Биологийн олон янз байдлыг харуулсан Ургамлын хүрээлэн
2021-05-23 08:57:48  

   Биологийн олон янз байдал нь эх дэлхийн амьтан голтон өвс ургамлын олон мянган  жилийн турших хөгжил ба хувьслын үр дүн мөн бөгөөд хүн төрөлхтний оршин амьдрахын бодисын суурь болж байдаг. 1992 оны 5-р сарын 22-нд НҮБ-ын Хүрээлэн буй орчин ба хөгжлийн чуулган дээр 153 улс орон бүс нутаг “Биологийн олон янз байдлын конвенц”-д гарын үсэг зурсан бөгөөд 2000 онд тогтоол батлан, жил болгоны 5-р сарын 22-ны өдрийг биологийн олон янз байдлыг хамгаалах өдөр болгон тэмдэглэхээр шийдвэрлэжээ.

     Биологийн олон янз байдал нь эх дэлхийн биологийн шим мандал дахь бүх биологи,  тухайлбал амьтан, ургамал, бичил биетэн болон тэдгээрийн ген, оршин амьдрах орчныг хэлж байгаа юм.

    Олон төрлийн биологи нь хүн төрөлхтний нандин өв бөгөөд аж төрөн амьдрахад баялаг хоол хүнс, эм бэлдмэл, шатахуун, аж үйлдвэрийн түүхий материал зэргийг хангадаг. Биологийн олон янз байдлыг хамгаалах нь эх байгалийн экологийг тэнцвэртэй болгож, оршин амьдрахын таатай орчныг бүрдүүлж өгдөг юм.  

     Бээжин хотын баруун уулын бэлд ургамлын олон янз байдлыг харуулсан Бээжингийн ургамлын хүрээлэн байдаг.

    Үндэсний дөрвөн A зэрэглэлийн энэ үзэмжит бүсэд 10 мянга гаруй төрлийн ургамал нийтдээ  1.5 сая ширхэг байгаа юм. Эдгээр нь Европ, Ази, Америк тив зэрэг газар газрын ургамлын олон янз байдлыг харуулсан бөгөөд заримыг нь төрөл зүйлээр нь ангилан тусгай бүсэд тарьж ургуулж байгаа юм.

    Бээжингийн ургамлын хүрээлэн нь амралт аялал жуулчлалын бүс төдийгүй шинжлэх ухааны мэдлэг түгээн сурталчлах, судалгаа шинжилгээ хийх зэрэг үүрэг хүлээсэн ойн аж ахуй, зэрлэг өвс ургамлыг хамгаалах, хүүхэд залууст шинжлэх ухааны мэдэг түгээн сурталчлах чухал бааз болж байна.  

       Монгол хүн байгаль эхтэйгээ хүйн холбоотой хэмээн үзэж, амьтай бүхэнд хайр энэрлээр хандахыг үр хүүхдэдээ сургасаар ирсэн уламжлалтай. Уул ус ургамал амьтан бүх зүйл өөр өөрийн өнгөөрөө эгшиглэн солонгорохоор дэлхий ертөнц улам үзэсгэлэнтэй сайхан харагддаг.