Нэрт дуучин Лхасүрэнгийн гэргий Жөү Бинжянь бол Хятадын ерөнхий сайд агсан Жөү Эньлайн ач охин юм. Хятадын агуу их хувьсгалч, Ерөнхий сайд агсан Жөү Эньлай ард түмний төлөө энэ биеэ зориулж, үе үеийн хувьсгалчдыг бэлтгэн хүмүүжүүлсэн төдийгүй өөрийн дотно хүн, үр хойчоо ч нам ард түмэндээ үйлчлэхийг хатуу сургаж явжээ. Жөү Эньлайн хайртай ач охин Жөү Бинжянь авгынхаа захиа сургалыг сонсож, 70-аад оны үед арван хэдэн настай тэрээр Бээжин хотоос Өвөр монголын хөдөө орон нутагт сэхээтнээр ажиллаж, хөдөө нутгийн хатуу бэрх малчин амьдралд идээшин дасаж, цаашлаад монгол хэл сурч, монгол хүнтэй гэрлэж, Өвөр Монголын малчин түмэнтэй хамт өнгөрүүлсэн амьдралаахаа дурсамжаа хуваалцсан юм.