Дэвүүр нь Хятад улсаас үүсэлтэй байдаг. 3000 гаруй жилийн хөгжлөөр дамжин дэвүүрийн соёл нь зөвхөн Хятад улсад төдийгүй Хятад улстай ойр зэргэлдээ БНСУ, Япон, Малайз, Энэтхэг зэрэг орнуудад бүгдэд нь дэвүүрийн соёл хөгжиж, бүр цаашлаад Европ тивийн хааны гэр бүлийн эрхэмсэг хатагтай нар ч дэвүүрийг хувь хүний нийгэм дэх байр суурийн бэлэг тэмдгээр үздэг болж, ялангуяа Испани, Францад дэвүүрийн соёлыг ихэд чухалчилдаг болжээ.
Хятад улс дэвүүрийн экспортоор дэлхийд тэргүүлэгдэг. Хятад улс хулс их үйлдвэрлэдэг, хулсаар бүтээсэн дэвүүрийг хамгийн сайн чанарын дэвүүрээр үздэг юм. Дэвүүрийн төрөл зүйл тун олон, бүжигний дэвүүр, гар урлалын, хэрэглээний зориулалттай дэвүүр, уран зургаар урласан дэвүүр зэргийг нэрлэж болно. Ингээд энэ удаагийн нэвтрүүлэг бэлтгэхээр сурвалжлагч Бээжингийн Жин Фань (Jing Fan) хэмээх дэвүүрийн брэнд дэлгүүрт хүрч танилцлаа. Тус компани бие даасан дэвүүрийн брэндээ бүтээж, уламжлалт хийц болон орчин үеийн дизайныг хослуулсон нь онцлог юм. Бээжинд төдийгүй Хятад улсын хэд хэдэн томоохон хотуудад сүлжээ дэлгүүртэй болжээ. Компани болон дэвүүрийн брэндийнхээ талаар дэлгүүрийн худалдагч ийн танилцууллаа.