Тин Баатар "7-р сарын 1-ний медаль"-аар энгэрээ мялаалгалаа
2021-06-29 14:43:25  

Хятадын Коммунист нам байгуулагдсаны зуун жилийн ойгоор анх удаа тус намын дээд өргөмжлөл "7-р сарын 1-ний медаль" -г гардууллаа. Шагнал гардуулах ёслол 29-нд Ардын их хурлын ордонд болж, ХКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин "7-р сарын 1-ний медаль" -ийг гардуулж, чухал үг хэлсэн байна.

Ши Жиньпин Тин Баатарт "7-р сарын 1-ний медаль" -ийг гардуулсан байна.

Тин Баатар, монгол үндэстэн, Өвөр Монголын Хөххотод төрсөн. Тэрээр хөдөө нутагт 40 гаруй жил ажиллаж, байгаль экологийг хамгаалах, эдийн засгаа хөгжүүлэх, малчдын орлогыг нэмэгдүүлэх шинэ замыг хайн олж, тухайн нутгийн малчдын үйлдвэрлэл амьдралд ихээхэн өөрчлөлт оруулсан нэгэн. Тэрээр “Бүх Хятадын шилдэг намын гишүүн”, “Бүх улсын хөдөлмөрийн жишээч”, “Үндэстний эв санаа нэгдлийн үлгэр жишээч хувь хүн”, “Өөрчлөлт нээлтийн хошууч” зэрэг яруу алдрыг авч байсан юм.