7-р сарын 30-нд, Сы Чуань мужийн Ши Дэ суурины Хүө Жуэ Мө тосгонд уламжлалт ёсоор жил болгон зохиогддог үндэстний онцлогтой бэсрэг наадам болж өнгөрлөө.
Хүө Жуэ Мө тосгонд Хятадын үндэстний цөөнхийн нэг болох И үндэстэн суурьшин амьдардаг. Тус газрын И үндэстэн уламжлалт зан үйлээ хадгалсаар ирсэн бөгөөд жил бүр үндэстний онцлогтой уламжлалт наадам зохиодог. Тус удаагийн наадам нь цар тахлын нөлөөнөөс болж, бэсрэг наадам зохиож, нутгийн ард олноо баясгаж, бөх барилдаж, хуц мөргөлдөх, сагсан бөмбөг тоглох зэрэг гурван агуулгаар явагджээ.