Төвөдийг энх тайвнаар чөлөөлснөөс хойших 70 жилийн хөгжил дэвшил түүх соёлыг харуулсан үзэсгэлэн Бээжин хотын Төвөдийн соёлын музейд болж байна.
Тус үзэсгэлэн 6-р сарын 29-д нээгдэж, Төвөдийг энх тайвнаар чөлөөлснөөс хойших 70 жилийн турших түүхэн үйл явцыг тэмдэглэсэн 350 гаруй зураг дүрс, 61 ном судар, түүхийн үнэт дурсгалын зүйлс болон төвөд эм эмнэлэг, уламжлалт соёл урлаг, амьдралын эдлэл хэрэгсэл, нутгийн онцлогтой бүтээгдэхүүн зэрэг зүйлсийг дэлгэн үзүүлж байна.