Одоогоос 800 гаруй жилийн өмнөх элбэг ургацын баярын үдэш, Өмнөд Сүн улсын яруу найрагч Шинь Чижи тэргэл сарныг ширтэн "Одон мичид, сансар огторгуй, гол мөрөн"-ий тухай гойд сайхан яруу найргийг уянгалсан гэнэ.
2018 оны 5-р сарын 2-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Бээжингийн их сургуулийн багш, оюутнуудтай уулзахдаа энэхүү шүлгээр иш татсан байдаг.
Уудам огторгуйг бараалхуйд нутаг усыг улам бүр санагалзуулдаг. 2015 оны Элбэг ургацын баяраар Ши Жиньпин Сиэтл хотод болсон Америк дахь Хятадын харьяат цагаачдын хүлээн авалтад оролцсон юм. Тэрээр харьяат иргэддээ зориулж өөрийн төрсөн нутгийнхан еэвэнг аваачиж, нутаг ус, гэр орноо эргэн үзэхийг урьсан юм.
Улс орон олон зуун мянган гэр бүлээс бүрддэг болохоор айл өрхүүд сайн сайхан байвал улс орон сая өөдлөн дэвжиж чадна. Хятадын мөрөөдөл бол үндэсний мөрөөдөл, үндэстнүүдийн мөрөөдөл, мөн ч хүн нэг бүрийн мөрөөдөл юм.