Шиньжяны Баянголын Монгол үндэстний өөртөө засах жөүгийн Бост нуур нь Хятадын эх газар дахь хамгийн том цэнгэг нуур юм. Бост нуурын усны талбай 1646 квадрат километр байж, зэрлэг шувуудын оршин амьдардаг чухал газар болох юм.
Бост нуурыг Баянголчууд “ээж нуур” гэж энхрийлэн дууддаг. Олон жилийн турш дээд урсгалд нь усыг ихээр ашиглах, газар тариалангийн, амьдралын, аж үйлдвэрийн бохир усыг их хэмжээгээр гадагшлуулснаар Бост нуурын экологийн орчинд заналхийлэл болсон байна. Сүүлийн жилүүдэд орон нутгийн засгийн газар Бост нуурын экологийг хамгаалах олон арга хэмжээ авснаар Бост нуурын экологийн эх баялгийг хамгаалах нөхвөр олгох тогтолцоо тогтоож, 330 сая юанийн хөрөнгө оруулан нуурын экологийн орчин, намгархаг газрын цэцэрлэгт хүрээлэн, экологийн хамгаалалтын үлгэр жишээ бүс зэргийг байгуулан Бост нуурын экологийн орчинг үр ашигтай хамгаалан сайжруулснаар амьтан ургамлын төрөл үржин олшрох таатай орчинг бүрдүүлж байна.
Бост нуурт өдгөө 32 төрлийн загас жараахай бөгөө байгаа 198 зүйлийн шувууд нутагшдаг юм.