Шиньжяны усан үзмээс амсаарай
2021-09-25 22:59:50  

Шиньжяны Кизилсу киргизийн өөртөө засах жөүгийн төв Атуш хотынхон “Зундаа инжир, намартаа Мунакей усан үзмээ иддэг” уламжлалтай. Мунакей усан үзмийг бас говийн усан үзэмж гэдэг. “Мунакей” гэдэг нь болор тунгалаг хэмээх утгатай уйгар үг юм.

Атушийн усан үзэм нь чихэрлэг амтаараа алдартай. Чихрийн хэмжээ нь 16%-18%-д хүрч байдаг. Атушийн нар тусах цаг урт, өдөр шөнийн дулааны зөрөө их, гандуу дээрээ цэвэр агаар, эрдэс баялагтай гүн булаг байдаг тул усан үзэм нь их чихэрлэг байдаг билээ.

2021 оны Атушийн усан үзмийн ургац нь 77.2 мянган тоннд хүрч, үйлдвэрлэлийн хэмжээ нь 301 сая юанийг давах төлөвтэй байгаа бөгөөд нутгийн иргэдийн ашиг орлогыг нэмэгдүүлж байна.